Home    |    Mongolian    | Contact Us
 
Home
 

ABOUT US


Introduction to DARYAJIN Co. Ltd

Тус компани нь барилгын засал чимэглэл, гипсэн хана, таазийн угсралт, барилгын материал нийлүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг юм. Эдгээрээс гипсэн хана, таазны угсралтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд Германы КНАЙФ системийн дагуу хийж гүйцэтгэдэг.
Тус компани нь байгуулагдсанаасаа хойш Улаанбаатар хотод баригдаж ашиглалтанд орсон болон одоо баригдаж буй барилгын гипсэн тааз, хананы угсралт, засал чимэглэлийн ажлыг мэргэжлийн өндөр түвшин хийж гүйцэтгэсээр байна

Бидний гүйцэтгэсэн ажлууд

1. УБ хот, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу гэрлэх ёслолын ордны зүүн талд Монгол экспорт компанийн захиалгаар баригдсан “Маргад Гартаам” цогцолборын орон сууцны хэсэгт 285 м2 талбай бүхий 9 өрөө орон сууцны цахилгааны монтаж, гипсэн тааз, хананы угсралт, засал чимэглэл, интерьер зэрэг иж бүрэн ажлыг өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн.

2. Иргэн Адъяасүрэнгийн Зайсан дах хувийн коттеджийн гипсэн тааз, хананы угсралт, засал чимэглэлийн ажлыг чанарын өндөр түвшинд хийв.

3. НИК ХК-ийн өөрсдийн хүсэлтийн дагуу тус компанийн оффисийн барилгын өргөтгөл болох 6 м-ийн өндөртэй монсардны гипсэн таазнй ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэв.

4. Увс аймгийн Баруун туруун сумын 90 ортой хүүхдийн цэцэрлэгийн иж бүрэн засварын ажлын материалыг нийлүүлж, орон нутгийн ажилчдаар засварын ажлыг зохион байгуулж хийж гүйцэтгэв.

5. Мөн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 28-р цэцэрлэгийн гадна олон доторх халуун хүйтэн ус, халаалтын шугам сүлжээг шинэчлэн засварлах ажлыг БСД-ОД компанитай хамтран гүйцэтгэв.

6. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 70-р цэцэрлэгийн сантехникийн узел, доторх шугам сүлжээ, жорлог угаагуур зэргийг шинэчлэн засварлах ажлыг мөн компанитай хамтран гүйцэтгэлээ.

7. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан Наран трэйд ХХК-ийн “Наран плаза” худалдааны цогцолборын гипсэн тааз, хананы угсралт, засал чимэглэлийн ажлыг энэ оны 8 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 10-ны хооронд чанарын өндөр түвшинд гүйцэтгэж хүлээлгэн өгөв. Нийт ажлын талбай— 8000 м2

8. Түшиг Групп-ийн хүсэлтийн дагуу тус компанийн шинээр баригдаж буй Түшиг их дэлгүүрийн гипсэн тааз, хананы ажлын угсралтыг хийж гүйцэтгэхээр зураг төсөл, материал нийлүүлэх зэрэгт одооогоор хатран ажиллаж байна. Нийт хийгдэх ажлын талбай –20,000м2-40,000м2. тус объект дээрх гипсэни тааз, хананы ажлын угсралт энэ оны сүүлчээр эхлэх бөгөөд 2007 оны 7 дугаар ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа юм.

9. Үлэмж ХХК-ийн хүсэлтийн дагуу тус компанийн вакуум цонхны үйлдвэрийн гипсэн таазны усралт, заслын ажлыг чанарын өндөр түвшинд хийж хүлээлгэж өгөв. Ажлын нийт талбай –1500м2

10. Үлэмж ХХК-ийн хүсэлтийн дагуу Калифорн рестораны өргөтгөлийн хана, таазны гипсэн угсралт, заслын ажлыг хийж хүлээлгэн өгөв. Нийт талбай 500 м2.

11. Баянгол зочид буудлын хойд талд баригдсан зочид буудлын подвалд гипсэн тааз, хана хийх ажлыг гүйцэтгэж байна.